Хотын авто замын ТҮГЖРЭЛИЙГ бууруулах 21 стратеги

Хотын түгжрэл нь зөвхөн таны цагийг үрээд зогсохгүй агаар орчны бохирдлыг нэмэхийн зэрэгцээ эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг үзүүлж байдаг юм. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэн өдөрт нэг цагийг замын түгжрэлд зарцуулб
Хотын түгжрэл нь зөвхөн таны цагийг үрээд зогсохгүй агаар орчны бохирдлыг нэмэхийн зэрэгцээ эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг үзүүлж байдаг юм. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэн өдөрт нэг цагийг замын түгжрэлд зарцуулбал жилд зам дээр 15 өдөртэй тэнцэх хугацааг зарцуулдаг гэсэн тооцоог гаргажээ.
Эрүүл мэндийн хувьд хэрхэн хор уршиг учруулж буйг дараах судалгааны тоо баримт илтгэнэ. Тодруулбал, Автомашины насжилтаас шалтгаалж агаар дахь нүүрсхүчлийн хийн хувь 0-3 жилд 7.74, 4-6 жилд 11.7, 7-9 жилд 12.5, есөөс дээш жилд 13.5 хувьтай буюу стандартаас 12.5 хувиар хэтэрдэг. Энэ нь бидний амьсгалах агаарыг хэрхэн бохирдуулж буйг илтгэж байна. Түүнчлэн жолооч, зорчигчид автомашины халсан агаар, агааржуулагч зэргээс болоод амьсгалын эрхтний өвчин тусдаг гэсэн судалгаа ч бий.