road

“Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний компани шалгарлаа

2025.01.05231 үзсэн
“Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний компани шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1193 захирамжаар “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1193 захирамжаар “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгарсан. Гэрээ байгуулах шатанд хэрэгжиж буй тус төсөл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, замын чанар болон иргэдийн ая тухтай зорчих орчныг сайжруулахад чиглэнэ.

Тус зөвлөх байгууллага нь төслийн урьдчилсан ТЭЗҮ болон зураг төсвийг боловсруулах үүрэг хүлээж, Улаанбаатар хотын төвийн хэсгийн замын ачаалал, хөдөлгөөний зохион байгуулалт, бүтцийн сайжруулалтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй ажиллах юм. Төслийн хүрээнд авто болон явган хүний зам, нийтийн тээврийн замын шинэчлэлтийг олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Command Palette

Search for a command to run...