ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ГАЗАР ШОРООНЫ БУЮУ ШОН СУУРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Дүүжин замын тээвэр төслийн “Яармаг Арцат-Өнөр” хороолол чиглэлийн газар шорооны буюу шон суурийн ажил эхэллээ. Тус төсөл нь 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, 7,5-42 метрийн өндөр бүхий нийт 19 тулгуур баганатай байх б
Дүүжин замын тээвэр төслийн “Яармаг Арцат-Өнөр” хороолол чиглэлийн газар шорооны буюу шон суурийн ажил эхэллээ. Тус төсөл нь 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, 7,5-42 метрийн өндөр бүхий нийт 19 тулгуур баганатай байх бөгөөд эхний ээлжинд Туул голын ай савд байрлах 6 тулгуур баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулах юм.
Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа “Тулгуур багануудын суурийн ажил хийгдсэний дараа тулгуур баганын суурилуулалт буюу метал хийцлэлийн угсралтын ажлыг эхлүүлнэ. Энэ үед Францаас нийт 162 чингэлэг ирэх бөгөөд өнгөрсөн хугацаанд төслийн хоёр чингэлэг боолт, жижиг тоноглолуудыг импортолно. Төслийн барилга угсралтын ажил энэ оны арван хоёрдугаар сард багтаан дуусгана. Үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна ” гэсэн юм.
“Моннис инженеринг” ХХК-ийн барилга угсралтын менежер Ж.Анхбаяр “Өрөмдлөгийг 15-20 метр гүн хийж, 6-9 метр бетон суурийг цутгана. Мөн хоёр талын зогсоолын барилгын ажлыг хийх бөгөөд кабин хадгалах хоёр давхар барилга барина. Аюулгүй ажиллагааны хүрээнд нийслэлийн Аврах анги болон Франц улсын талтай туршлага хуваалцаж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг авч ажиллаж байна” хэмээв.
Дүүжин замын тээврийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор Европын Холбооны "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага" бүхий 15 багц стандартыг MNS болгон нутагшуулан батлуулсан. Мөн төслийн хүрээнд хамрагдах газар, талбайг чөлөөлж, ашиглах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Яармаг, Арцат дахь 1 га талбайд 98 кабины гараж, засвар үйлчилгээний цех болон авто зогсоол байгуулна.