ШИНЭ ТОЙРОГ АВТО ЗАМЫН ТРАСС ДАГУУХ ДЭД БҮТЭЦ, ОРЧНЫ СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА

“Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040” бодлогод түгжрэлийг бууруулах зорилгоор олон шатлалт арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд замын сүлжээний уртыг нэмэгдүүлэх зорилтын нэн тэргүүнд Туулын хурдны зам, Шинэ
“Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040” бодлогод түгжрэлийг бууруулах зорилгоор олон шатлалт арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд замын сүлжээний уртыг нэмэгдүүлэх зорилтын нэн тэргүүнд Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Их тойруу замыг барьж байгуулах шийдвэр гарсан.
Энэ хүрээнд Шинэ тойрог авто зам төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж буй ажлын хэсэг өнөөдөр /2025.03.20/ трасс замын дагуух дэд бүтэц, орчны нөхцөл байдалд судалгаа хийж ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, , Авто зам, замын байгууламжийн хэлтэс болон Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс бүрдсэн ажлын хэсэг тус замын чиглэлд өртөх нийт 8 байршилд очиж, хүрээлэн буй орчны нөхцөл байдал, барилга байгууламж, айл өрхийн судалгааг гаргахаар ажиллаж байна.