УБ МЕТРО ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-ИЙГ НИТХ-ЫН САЛБАР ХОРООДООР ҮЕ ШАТТАЙ ХЭЛЭЛЦЭЖ ДЭМЖЛЭЭ

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метроны ТЭЗҮ-ийг анх 2013 онд Жайка боловсруулсан байдаг. Харин Монгол Улсын Засгийн газрын 411 дүгээр тогтоол 2024 онд батлагдсанаар УБ Метро төслийн ТЭЗҮ-ийг шинэчилж, хэрэгжүүл
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метроны ТЭЗҮ-ийг анх 2013 онд Жайка боловсруулсан байдаг. Харин Монгол Улсын Засгийн газрын 411 дүгээр тогтоол 2024 онд батлагдсанаар УБ Метро төслийн ТЭЗҮ-ийг шинэчилж, хэрэгжүүлэх шийдвэр гарч, менежментийн зөвлөх үйлчилгээний тендэрт БНСУ-ын тэргүүлэгч “Духуа Инженеринг” ХК болон “Корэйл”, “Сусонг инженеринг”, “Корэй нэшенэл рэйлвей” компанийн консорциум шалгарсан билээ. Төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг боловсруулж, инженер-геологи, бусад 6 суурь судалгааны ажлыг хийж дууссан бөгөөд яамдын Шинжлэх ухааны техникийн зөвлөл болон НИТХ-ын салбар хороод, намын бүлгүүдээр үе шаттай хэлэлцэж, дэмжлээ. Ингэснээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж, шинэчлэн боловсруулсан ТЭЗҮ, судалгааны ажлуудыг танилцуулах юм.
Шинэчилсэн ТЭЗҮ-ийн хүрээнд Улаанбаатар хотын 42 цэгт буюу метроны трассын дагуу 500 м тутамд 30 м-ийн гүнд өрөмдлөг хийж, хөрсний дээж бүхий суурь судалгааг гаргасан бөгөөд зорчигч хөдөлгөөн, иргэдийн санал хандлагын судалгааг явуулаад байна. УБ Метро төсөл нь манай улсын хувьд шинэ технологи бөгөөд 100% газар доогуур барих бүтээн байгуулалт болно. Тус төсөл нь Толгойтоос Амгалан хүрэх 19,4 км урт шугамтай, 15 өртөө, депотой байх бөгөөд ашиглалтад орсноор цагт 17200 хүн тээвэрлэх тооцоо судалгаа гарсан.
НТХН-ийн Мэдээлэл технологи, хамтын ажиллагааны алба