УБ МЕТРОНЫ ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ШУТИС-ИЙН БАГШ НАР БНСУ-Д ДАДЛАГАЖИНА

Их багтаамжийн нийтийн тээвэр “УБ Метро” төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг НЗДТГ, ШУТИС, “Духуа инженеринг” компани хамтран хэрэгжүүлэх болсон. ШУТИС, БНСУ-ын Халла их сургуульд тус бүр хоёр
Их багтаамжийн нийтийн тээвэр “УБ Метро” төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг НЗДТГ, ШУТИС, “Духуа инженеринг” компани хамтран хэрэгжүүлэх болсон. ШУТИС, БНСУ-ын Халла их сургуульд тус бүр хоёр жилийн хугацаатай оюутнуудыг сургаж, эхний ээлжинд 200 инженер бэлтгэх юм. Энэ хүрээнд мэргэжлийн 8 багшийг БНСУ-д мэргэшүүлж, дадлагажуулах бөгөөд өнөөдөр /2025.03.24/ “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн удирдлагууд болон ШУТИС-ийн багш нар уулзаж оюутны элсэлтийн журам, урьдчилсан бэлтгэл, бодлогын талаар санал солилцлоо.
УБМетроны инженер, мэргэжилтэн бэлтгэх ШУТИС-ийн багш нар маргааш БНСУ-ыг зорино.