“НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР” ОНӨТҮГ БОЛГОН НЭР ӨӨРЧЛӨХ ТОГТООЛЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус V хуралдаанаар Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай хэлэлцлээ. "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус V хуралдаанаар Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай хэлэлцлээ. "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж" УТҮГ-ын нэрийг өөрчилж, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болгох тогтоолыг баталлаа.
Нэгдсэн төслийн удирдлагын газар нь авто замын түгжрэлийг бууруулах, агаар, орчны бохирдлыг багасгах, дэд төвүүдийг хөгжүүлэх, хотын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн 24 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн цар хүрээ нэмэгдсэнтэй холбогдуулан, нэгдсэн удирдлагын бүтцийн чиг үүргийг хэрэгжүүлэх нөөц бүрдээд байгаа юм.
Цаашид төслийн удирдлагын мэргэшсэн байгууллагыг бий болгох, бэхжүүлэх, үр ашгийг сайжруулах, төслүүдийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх, олон улсын арга туршлагаас цаг алдалгүй нэвтрүүлж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах шаардлагатай тулгарсан. Иймд тус нэгжийн нэрийг өөрчилж дүрмийг шинэчлэн батлуулах хүсэлтийг НИТХ-д өргөн барьсан бөгөөд өнөөдөр /2025.03.25/ НИТХ-ийн ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэж дэмжив.
НИТХ-ын дарга А. Баяр өчигдөр болсон НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны хуралдааны үеэр “Энэхүү нэр өөрчлөлт нь зөвхөн авто замын түгжрэлийг бууруулах төслийн хүрээнээс хальж, хотын дэд бүтэц, агаар, орчны бохирдлыг бууруулах ажлуудыг хамарч байгааг илэрхийлж байна. Төслийн нэгж нь олон улсын мэргэшсэн зөвлөх үйлчилгээтэй, өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг авчирч, тэдгээр инженер, мэргэжилтнүүд эх орондоо бага цалингийн зардлаар ажиллаж байгааг үнэлэх хэрэгтэй” хэмээн онцолсон юм.
Төсвийн болон орон тооны хязгаарт багтаан хотын хөгжилд чухал хувь нэмэр оруулж, нийслэлд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн ажиллах, удирдлагаар хангах зорилготой ажиллана.