УБ МЕТРО ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАГУУД ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧГИЙН WORKSHOP ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Их багтаамжийн нийтийн тээвэр “УБ метро” төслийн стратегийн зөвлөхөөр ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харъяа “Crossrail international” компани ажиллаж буй. Тус компани УБ метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт
Их багтаамжийн нийтийн тээвэр “УБ метро” төслийн стратегийн зөвлөхөөр ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харъяа “Crossrail international” компани ажиллаж буй. Тус компани УБ метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад дэмжлэг болох зорилгоор тендэрийн баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаанд зөвлөж, хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдөр /2025.03.27/ тус компанийн захирал Patrick TenHave, Alistair Thomson, УБ Метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Dohwa Engineering-ийн захирал Пак Юн Чул, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал У.Баатар нарын удирдлагууд төслийн тендэрийн баримт бичгийг стандартад нийцүүлэх, нягтлах, олон улсын хэмжээний томоохон компаниудыг оролцуулах, төслийг санхүүжүүлэх workshop зохион байгуулав.
Ташрамд дурдахад, “Crossrail international” компани нь 2022 оны 5 дугаар сард Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан бөгөөд Австрали, АНУ, Канад, Хонг Конг зэрэг улсад стратегийн зөвлөхөөр ажилладаг билээ.