“ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙН УРЬДЧИЛСАН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

Нийслэл Улаанбаатар хотод олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд “Трамвай” төслийн ТЭЗҮ-ийг “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, өнөөдөр /2025.03.30/ захиалагч тал буюу “
Нийслэл Улаанбаатар хотод олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд “Трамвай” төслийн ТЭЗҮ-ийг “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, өнөөдөр /2025.03.30/ захиалагч тал буюу “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-д урьдчилсан байдлаар тайланг танилцууллаа. Цаашид тус тайланг төслийн нэгжийн зүгээс нийслэлийн холбогдох газар, байгууллагуудаар үе шаттай хэлэлцүүлж, улмаар яамдын мэргэжлийн зөвлөлөөр оруулна.
“Трамвай” төслийг Нийслэл Улаанбаатар хотод хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
I ШУГАМ: ЗУНЖИН - СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
Хүчин чадал: 15000-25000 хүн/цаг
Урт: 11 км
Зогсоол: 12 ширхэг
Дундаж хурд: 30-60 км/цаг
Буудал хоорондын хугацаа: 3-6 мин
II ШУГАМ: ЯАРМАГ - СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
Хүчин чадал: 15000-25000 хүн/цаг
Урт: 15 км
Зогсоол: 22 ширхэг
Дундаж хурд: 30-60 км/цаг
Буудал хоорондын хугацаа: 3-6 мин