ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ 6 ЭГНЭЭ БҮХИЙ 32 КМ БАЙХААР ТӨЛӨВЛӨСӨН

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, сүлжээний уртыг нэмэгдүүлэх зорилгоор МУЗГ, НЗДТГ-аас олон шатлалт бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж буйн нэг нь Туулын хурдны зам төсөл юм. Төслийн барилга угсрал
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, сүлжээний уртыг нэмэгдүүлэх зорилгоор МУЗГ, НЗДТГ-аас олон шатлалт бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж буйн нэг нь Туулын хурдны зам төсөл юм.
Төслийн барилга угсралтын ажлыг олон улсын стандартын дагуу үе шаттайгаар хийж гүйцэтгэн, 2025-2027 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн.
ТӨСЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Үндсэн замын урт – 32 км
Холбоос замын урт - 3.7 км
Зорчих хэсэг - 6 эгнээ
"Exit" /2 түвшний огтлолцол/ - 7 байрлал
Гүүр- 12 байрлал, 9870 у/м
Туннель - 7 байрлал, 369 у/м
Тооцоот хурд - 80-100 км/цаг
Тайлбар: Туулын хурдны зам төсөл нь хотын зүүн хэсэг буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ бүхий 32 километр байх юм. Нийт найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвартай, 13 байршилд 9870 урт метр гүүртэй, долоон байршилд 370 урт метр туннельтэй байхаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, тус төсөл нь Улиастайн гүүр өнгөрөөд Налайхын замаас Маршалын гүүр – Зайсангийн гүүр – Ажилчдын гудамж –Мишээлийн баруун урд хэсэг – Яармагийн гүүр – Сонсголонгийн гүүр – Мянган машины зогсоолын урд хэсэг - Эмээлтийн зам чиглэлтэй хурдны зам байх юм.
Мөн Туулын хурдны зам нь Шинэ тойрог замтай хоёр уулзвараар холбогдохоос гадна Налайхын авто зам, Дүнжингаравын авто зам, Ажилчдын гудамж, Яармагийн гүүр, Сонсголонгийн авто зам, 1000 машины зогсоол хэсэг, Эмээлтийн авто замтай олон түвшний огтлолцлоор холбогдоно.
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ
Улаанбаатар хотын авто замын сүлжээний дагуу өдөрт 3,182,317 зорчилт хийгддэг гэсэн тооцоолол гарсан бөгөөд өглөө хотын төв бүс рүү, оройдоо хотын зах руу чиглэсэн хөдөлгөөний түгжрэл үүсч байна. Цаашид авто замын сүлжээг нэмэгдүүлж, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхгүй бол 2030 он гэхэд авто замын ачаалал дээд түвшиндээ хүрэх дараах тооцооллыг гаргасан байна.
• Өнөөдрийн байдлаар авто замын сүлжээний оргил цагийн хурд нь 7-13 км/цаг байгаа бөгөөд энэ эрчээрээ явбал 2030 онд 5 км/цаг болно.
• Өдрийн турш түгжрэлтэй авто замын сүлжээний урт 97.3 км байгаа бол таван жилийн дараа гэхэд 200 км болж, улмаар ТЭГ зогсох аюултай.
• Түгжрэлээс үүдсэн алдагдсан боломжийн өртөг 2024 онд $894 сая байгаа бөгөөд цаашид арга хэмжээ авахгүй бол 2030 онд $1.09 саяд хүрнэ.
ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ
• Түгжрэлд үзүүлэх нөлөөлөл 13 хувиар буурна.
• Дархан– Замын-Үүд чиглэлийн автотээврийн нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, эдийг засгийн эргэлт өснө.
• ‘20 минутын хот’ төлөвлөлтийг дэмжинэ.
• Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн хохирлыг бууруулна.