“ШИНЭ ТОЙРОГ АВТО ЗАМ” ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛАХ ХҮРЭЭНД ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ, ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбож, авто замын сүлжээг нэмэгдүүлэх, хүн амын нягтаршлыг сааруулах хүрээнд “Шинэ тойрог авто зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж буй. Тус автоз
Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбож, авто замын сүлжээг нэмэгдүүлэх, хүн амын нягтаршлыг сааруулах хүрээнд “Шинэ тойрог авто зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж буй. Тус автозамын чиглэл нь Эрчим хүчний гудамж - Яармагийн хойд гүүрнээс хойшоо Баян хошууны дэд төв, Сэлбийн дэд төв, Цагдаа академиас урагш гарч, Туул голын хурдны замтай холбогдох бөгөөд 25-26 км урттай, 4-6 эгнээтэй байх урьдчилсан трасс сонголтыг хийсэн.
Энэ хүрээнд өнөөдөр /2025.04.01/ ТЭЗҮ-ийг боловсруулж буй “Си Эс Си И Си & Ай” Юу И” консерциум болон төслийн баг Хотын дарга Х.Нямбаатарт ТЭЗҮ-ийн урьдчилсан төлөвлөгөөг танилцуулж, Шинэ тойрог замын трасс дагуу ажиллаж байна. Төслийн барилга бүтээн байгуулалтын ажил эхлэхээс урьтан газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлыг ярилцаж, гарц шийдлийн талаар ажлын хэсэг зөвлөлдөв.
Шинэ тойрог авто зам төсөл нь явган хүний зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламж зэргийг хослуулсан “Бүрэн гудамж” байх бөгөөд төслийг хэрэгжүүлснээр хотын замын нэвтрүүлэх чадвар 23 орчим хувиар нэмэгдэх боломжтой хэмээн тооцоолжээ.