ШУТИС-ИЙН БАГШ НАР БНСУ-ЫН ХАЛЛА ИХ СУРГУУЛИЙН БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ШУТИС, метроны төслийг гүйцэтгэж буй БНСУ-ын “Духуа инженеринг” ХК хооронд метроны инженер мэргэжилтэн бэлтгэх тухай хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулсан. Оюутнуу
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ШУТИС, метроны төслийг гүйцэтгэж буй БНСУ-ын “Духуа инженеринг” ХК хооронд метроны инженер мэргэжилтэн бэлтгэх тухай хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулсан. Оюутнууд ШУТИС, БНСУ-ын Халла их сургуулийн хамтарсан “2+2” хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд 2025 оны хичээлийн жилээс эхний суралцагчдыг элсүүлнэ.
Энэхүү “2+2” хөтөлбөрт хамрагдаж буй ШУТИС-ийн 8 багш БНСУ-ыг зорьсон бөгөөд метроны инженер суурьтай боловсролын сургалтад хамрагдаж, ирэх намраас оюутнуудад хичээл заах юм.
БНСУ-ын ХАЛЛА их сургуулийн зүгээс энэхүү хөтөлбөрийг танилцуулж, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Доктор, Профессоруудыг угтан авсан тухай мэдээллийг нүүр номдоо тодотгожээ.