“НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НТХН” УТҮГ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/18 дугаар тогтоолын дагуу “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн шинэчлэгдсэн Удирдах зөвлөлийн гишүүд 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ээлжит
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/18 дугаар тогтоолын дагуу “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн шинэчлэгдсэн Удирдах зөвлөлийн гишүүд 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ээлжит хурлаа хийж, байгууллагын 2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэл болон 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Тус хурлаар Удирдах зөвлөлийн даргыг сонгосон бөгөөд 100 хувийн саналаар Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Батсамбуугийн
Сэргэлэнбаатар ажиллах боллоо. “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэглсэн төсөл хэрэгжүүлэх
нэгж НӨТҮГ”-ын Удирдах зөвлөлийн дарга Б. Сэргэлэнбаатар ““Нийслэлд хэрэгжиж буй төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж, ажиллах чиг үүрэг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэн ажиллана” гэдгээ илэрхийлэв.
НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ УТҮГ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
2025 оны 25/18 дугаар тогтоолоор томилогдсон
1. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан
2. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Одонтуяа
3. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар
2024 оны 24/17 дугаар тогтоолоор томилогдсон
4. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Мандуул
5. Нийслэлийн ЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Хадбаатар
6. Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Солонго
7. УИХ-ын гишүүний зөвлөх Д.Ядамжав
8. Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр
9. Бизнес инновацийн газрын дарга Б.Билгүүн