БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДЭД ДҮҮРЭГ, ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙХЫГ ОНЦОЛЛОО

2025.04.0291 үзсэн
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДЭД ДҮҮРЭГ, ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙХЫГ ОНЦОЛЛОО

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэргүүтэй хотын удирдлагууд дүүрэг болон хороодын засаг дарга нартай уулзаж, санал солилцлоо. Тус уулзалтад Нийслэлийн газар, агентлагийн удирдлагууд, 9 дүүргийн Засаг дарга, хороодын д

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэргүүтэй хотын удирдлагууд дүүрэг болон хороодын засаг дарга нартай уулзаж, санал солилцлоо. Тус уулзалтад Нийслэлийн газар, агентлагийн удирдлагууд, 9 дүүргийн Засаг дарга, хороодын дарга, зохион
байгуулагчид хамрагдсан бөгөөд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажилд бүх л шатандаа идэвх санаачилгатай оролцож, нягт уялдаатай ажиллах шаардлагатайг Хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.  

Мөн Нийслэлийн хөгжлийн 24 мега төслийг 2025 оноос эхлэн хэрэгжүүлэхтэй холбоотойгоор газар чөлөөлөлт, инженерийн байгууламжийн томоохон ажлууд өрнөх бөгөөд үүнд анхан шатны нэгж болох хороодын засаг дарга нарын оролцоо чухал
байхыг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн захирал У.Баатар тодотгоод хамтран ажиллахыг хүслээ. Төслийн нэгжийн хувьд Метро, Туулын хурдны зам, Тусгай замын автобус зэрэг мега төслүүдийг
хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн хандалт судалгааг авах шаардлагатай. Тиймээс төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахаас эхлээд дуусах хүртэлх бүхий л шатанд иргэд, олон нийтийн оролцоог ханган ажиллана гэдгийг тодотгосон.  

Анх удаа зохион байгуулж буй энэхүү уулзалтыг цаашид сар бүр тогтмолжуулах бөгөөд дүүрэг, хороодод тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж байх ажээ.  

Command Palette

Search for a command to run...