ХОТ БАЙГУУЛАЛТ, ХОТЫН СТАНДАРТЫН ГАЗРЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ “ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ДЭМЖЛЭЭ

Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэр Метро, Трамвай, Тусгай замын автобус
Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг
нэвтрүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэр Метро, Трамвай, Тусгай замын автобус
/BRT/, Дүүжин замын тээвэр төслүүдийн ТЭЗҮ, зураг, төсөв боловсруулах болон барилга угсралтын ажлууд үргэлжилж байна.
Трамвай төслийн нэг, хоёрдугаар шугамын техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ өнөөдөр /2025.04.03/ Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 100 хувийн саналаар дэмжигдлээ.
Төслийн нэгдүгээр шугам нь Зунжин-Зуслангийн бүсээс хотын төв Сүхбаатарын талбай чиглэлд, харин хоёрдугаар шугамыг Буянт-Ухаа спорт цогцолбороос торгоны зам цогцолбор, 120 мянгатын уулзвараас Сүхбаатарын талбай чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Хот төлөвлөлт судалгааны институтын боловсруулсан ТЭЗҮ-ийн хүрээнд геологийн судалгааны тайлан, инженерийн дэд бүтцийн судалгаа, геологийн зүсэлт, инженер геодизын тайлан, түүх, соёлын дурсгалт газрын судалгаа, нийгэм эдийн засгийн болон санхүү, эдийн засгийн судалгаа, шинжилгээнүүдийг хийж гүйцэтгээд байна. Хөнгөн галт тэрэг Трамвай төслийн менежерээр НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ажиллаж байна.