transport

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025.04.07138 үзсэн
 ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн сайжруулалт” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2025.04.08/ болж, Тусгай замын автобус төслийн үйл ажиллагаа, санхүү, дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг хэлэлцэж байна. Мо

“Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн сайжруулалт” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2025.04.08/ болж, Тусгай замын автобус төслийн үйл ажиллагаа, санхүү, дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг хэлэлцэж байна.  

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, тээврийн салбарын мэргэжилтнүүд болон төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Far east” компанийн төлөөллөөс бүрдсэн өргөн хүрээний энэхүү уулзалтаар байгууллага хоорондын уялдаа, бодлого, хууль эрх зүйн шаардлагууд, тээврийн салбарын зохицуулалт, дэд бүтэц зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж, гарц шийдлийг ярилцав. Мөн төслийн шугам сүлжээний шийдлүүд, дэд бүтцийн зардал тооцоолол, ухаалаг тээврийн систем, замын байгууламж зэрэг төслийн ажлыг тал талын оролцоотойгоор хэлэлцэж байна.  

Command Palette

Search for a command to run...