“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР” ОЛОН УЛСЫН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ИНСТИТУТТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” төслийн баг, мэргэжилтнүүдийг
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” төслийн баг, мэргэжилтнүүдийг төслийн удирдлагын чиглэлээр чадавхижуулах, төслийн удирдагч, мэргэжилтнүүдийг туршлагажуулах, олон улсын сайн туршлагыг судалж, өөрийн улсын нөхцөл байдалд тохирсон сайжруулалтын санал боловсруулах, цаашлаад саналд үндэслэн жишиг Төслийн удирдлагын нэгж байгуулах ажлыг төслийн багтай хамтран хэрэгжүүлэх юм.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ийн дарга У.Баатар “Хамтын ажиллагааны санамж бичиг нь Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ” гэдгийг онцлов.
“Пи Эм Ай Монголиа Чаптэр” нь АНУ-д төвтэй Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®) байгууллагын Монгол дахь салбар бөгөөд 2014 оноос төслийн удирдлагын шилдэг туршлага, аргачлал, мэргэшлийг Монголдоо нутагшуулан түгээхээр үйл ажиллагаа явуулж байгаа ашгийн бус байгууллага юм.