road

ШИНЭ ТОЙРОГ АВТО ЗАМ ТӨСЛИЙН ГЕОЛОГИ, ГЕОДЕЗИЙН СУДАЛГААНЫ ЯВЦЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025.04.13163 үзсэн
ШИНЭ ТОЙРОГ АВТО ЗАМ ТӨСЛИЙН ГЕОЛОГИ, ГЕОДЕЗИЙН СУДАЛГААНЫ ЯВЦЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг, төслийн үйл ажиллагаа, явцын тайланг өнөөдөр /2025.04.14/ хэлэлцлээ. Нэгдсэн төслийн удирдлагын газрын Авто зам, замын байгууламжийн төслөөс зохион байгуулсан энэхүү

“Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг, төслийн үйл ажиллагаа, явцын тайланг өнөөдөр /2025.04.14/ хэлэлцлээ.  

Нэгдсэн төслийн удирдлагын газрын Авто зам, замын байгууламжийн төслөөс зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт тендэрт шалгаран ТЭЗҮ-ийг боловсруулж буй “Си Эс Си И Си & Ай Юу И” консерциум, “AUDE” компани, “Баясах сурвэй” ХХК, “Ланд тэст” ХХК, “Нью гидро проект” ХХК-ийн төлөөлөл оролцож, төслийн геологи, геодези, байгаль орчны төлөв байдлын судалгааны тайланг хэлэлцэж, мөн замын эрчимжилт, зорчилт хөдөлгөөний судалгаатай танилцав.  

Авто зам, замын байгууламжийн төслийн захирал А.Ерболоос төслийн явцын талаар тодрууллаа. Тэрбээр “Тойрог замын үндсэн хийцлэл нь 6 эгнээтэй, зарим газарт 2 түвшний замтай, туннельтэй бөгөөд нийт 25 км орчим байна. Өнөөдрийн байдлаар геологийн ажил бүрэн дууссан, геодезийн судалгааны ажил 90 гаруй хувьтай байна. Бид зургаадугаар сарын 30-наас өмнө зөвлөлүүдээр баталгаажуулж, албажуулахаар ажиллаж байна. Тавдугаар сарын эхээр ТЭЗҮ-ийг боловсруулж шат шатны байгууллагаар танилцуулан, батлуулах ажлууд хийгдэж байна. ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууссанаар EPC нөхцөлтэйгээр гүйцэтгэгч шалгаруулж ажлаа гүйцэтгэнэ” гэв.  

Энэ үеэр “Баясах сурвэй” ХХК-ийн захирал Д.Түмэннастаас геодезийн судалгааны талаар тодрууллаа.  

“Баясах сурвэй” ХХК -ийн хийж гүйцэтгэж буй геодезийн судалгаа ямар шатандаа явна вэ? 

- Манай компани Шинэ тойрог авто замын дагуух 1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт ажиллаж байна. Нийт 27 км
авто замын дагуу 51 цэгт геодезийн цэг тэмдэгтийг судалж, 270 км дроны нислэг үйлдэн, байрзүйн дэвсгэр зураг боловсруулалтын ажилд оролцож байна. Энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн судалгааны ажлыг эхэлсэн. Явцын дунд трасс өөрчлөгдсөн. Хотын дарга Х.Нямбааатар, төслийн захирал А.Ербол нар трасс дагуу ажиллаж, инженерүүдтэй уулзсан. Улмаар Засгийн газрын хуралдаанаар оруулж, трассыг батлуулаад байгаа. Бидний зүгээс дахин хэмжилтийн ажлыг хийж байгаа бөгөөд 20 хоногийн дараа дуусгахаар төлөвлөөд байна.  

Шинэ тойрог зам хэр үр нөлөөтэй төсөл вэ?  

- Шинэ тойрог авто зам төсөл бол мега төсөл. Олон улсад түгжрэлийг бууруулах хүрээнд тойрог хурдны замуудыг барьж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлдэг туршлага бий. Манай улсын хувьд ч Шинэ тойрог авто замыг барьж, түгжрэлийг бодитоор бууруулах маш том мега төсөл хэрэгжиж байгаад баяртай байна.  

Өмнө нь хийж байсан ажил, туршлагаасаа хуваалцвал? 

- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлд ажиллаж байсан туршлага бидэнд бий. Мөн Оюутолгойн гүний уурхайн чухал барилга байгууламжийн төсөл, Мянганы сорилтын сангийн цэвэр ус, саарал усны төслүүдэд ажиллаж байна. Түүнчлэн Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эрдэнэтийн үйлдвэрийн конвейр гээд томоохон төслүүдэд ажилласан. Шинэ тойрог авто замын төсөл нь манай компанийн хувьд шинээр оролцож буй маш том өөрчлөлт, бүтээн байгуулалтын нэг болж байна.  

 

Command Palette

Search for a command to run...