ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025.04.15112 үзсэн
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит III хуралдаан болж /2025.04.15/, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Туулын хурдны зам” төслийн ТЭЗҮ-ийг танилцуулав. Төслийн Шинэ тойрог замтай холбогдох зарим

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит III хуралдаан болж /2025.04.15/, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай  “Туулын хурдны зам” төслийн ТЭЗҮ-ийг танилцуулав. Төслийн Шинэ тойрог замтай холбогдох зарим байрлалд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх, Зам тээврийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны А дугаар 243 дугаар тушаал батлагдсантай холбоотойгоор төслийн төсвийг шинэчлэн тогтоох шаардлага үүссэн байна.  “Туулын хурдны зам” төслийн ТЭЗҮ-ийн тодотголыг хуралдааны дэгийн дагуу НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Хог шатаах үйлдвэрийн төсөл, Хүннү хот хөгжлийн корпорацийн ТУЗ байгуулах, Гэр хорооллын бүсэд хийн зуух, цахилгаан халаагуур байршуулах, иргэдэд урамшуулал олгох журам болон 20 минутын хот үзэл баримтлалыг танилцуулж, шийдвэрлэсэн байна.

Command Palette

Search for a command to run...