"ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ" ТӨСӨЛ

Хөгжлийн 24 мега төсөл_Дэд бүтэц Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл Дэд бүтэц_Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ? Одоогийн байдлаар Улаанбаатар хотод голуудын үерийн хамгаалалтын д
Хөгжлийн 24 мега төсөл_Дэд бүтэц Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл
Дэд бүтэц_Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ?
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод голуудын үерийн хамгаалалтын далан 4 байршилд нийт 51.6 км урт, үерийн хамгаалалтын суваг 58 байршилд нийт 107.6 км урт байгаа бол Геодези, Усны барилга байгууламжийн газарт бүртгэлгүй үерийн хамгаалалтын суваг 5 байршилд нийт 2.5 км урт байна. Гэвч одоо байгаа Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голуудын үерийн хамгаалалтын далангийн ихэнх нь хуучирсан, эргийн бэхэлгээнүүд эвдэрч гэмтсэн байдалтай байгаа бөгөөд одоо ашиглаж байгаа үерийн хамгаалалтын байгууламж Улаанбаатар хотыг их үерийн эрсдэл, аюулаас бүрэн хамгаалах боломжгүй байгаа юм. Түүнчлэн томоохон үерийн хамгаалалтын сувгийн голдирол олон арван жилийн хугацаанд хагшаасаар дүүрч үерийн байгууламж их үерийг давах нөөц боломжгүйд хүрсэн бөгөөд үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Төслийн үр дүн
Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төвийн дүүргүүдэд үерийн хамгаалалтын суваг 366.2 км, үерийн хамгаалалтын далан 23.0 км, Туул, Улиастай, Сэлбэ, Бэлх голуудын дагуу далан 31.68 км шинээр барихаар төлөвлөсөн. Нийт 20 байршилд үерийн хамгаалалтын суваг баригдаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжирна.