"ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ V" ТӨСӨЛ

Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2040_24 мега төсөл Эрчим хүч_ДЦС-5 төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ? Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нута
Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2040_24 мега төсөл
Эрчим хүч_ДЦС-5 төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ?
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулахаар Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд 300 МВт эрчим хүч, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцоолсон. Тус станцын төсөл нь Таван шар, 21-р хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3,4-р хороолол, 1-р хорооллыг дулаанаар хангах төлөвлөгөөтэй. Төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Төсөл ашиглалтад орсноор гэр хорооллын 51000 яндан буурч, үүний цаана агаарын бохирдол байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл өндөр байхаас гадна төслийн хүрээнд 800мм-н 500 хос метр шугам тавигдах төлөвлөлттэй.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр тогтвортой өсөж, үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжийн эрэлт хоорондын зөрүү нэмэгдсээр байгаа учир ДЦС-5 төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ.