"ДУЛААНЫ ТАРХМАЛ ЭХ ҮҮСВЭР" ТӨСӨЛ

Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2040_ 24 мега төсөл Эрчим хүч_Дулааны тархмал эх үүсвэр төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ? Өнгөрсөн оны байдлаар 13500 барилга дулааны шугамд холбогдон нийслэл хот
Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2040_ 24 мега төсөл
Эрчим хүч_Дулааны тархмал эх үүсвэр төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ?
Өнгөрсөн оны байдлаар 13500 барилга дулааны шугамд холбогдон нийслэл хот цагт 3373.7 Гкал дулаан хэрэглэсэн байна. Энэ нь эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлаас 60 хувь хэтэрч байгаа үзүүлэлт юм. Энэ чигээрээ байхад 2030 он гэхэд одоо ашиглаж байгаа Дулааны цахилгаан станцууд, Амгалан Дулааны станцад өргөтгөл шинэчлэл хийгээд ч дулааны хэрэглээг бүрэн хангах боломжгүй байна. Тиймээс өвлийн оргил ачааллын үед дулааны найдвартай байдлыг хангах зорилгоор сүлжээнээс дулааны ачааллыг авч ажиллах дулааны тархмал эх үүсвэр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Тархмал эх үүсвэр гэж юу вэ?
Сэргээгдэх эрчим хүч, хий, нүүрс зэрэг технологийн бага дунд чадлын станцуудыг газарзүйн хувьд тархаан барихыг хэлнэ. Станцуудаа тархааж байгуулснаар хөрөнгө оруулалтаас гадна эрчим хүчний аюулгүй, найдвартай байдал нэмэгдэх давуу
талтай.
Төслийн үр дүн
Нийт 9 байршилд дулааны станц, 2 байршилд геотермийн дулааны станц барихаар төлөвлөсөн. Их засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Зайсан гээд нийт дөрвөн байршлын дулааны станц нь хийн эх үүсвэртэй байх бол Шархад, Яармаг ДС, Залуус ДС, Дэнжийн мянга, Морингийн давааны дулааны станцууд нь шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй байх юм. Харин Сэлбэ хот, Шинэ зуун мод хотод шинээр геотермийн дулааны станц барихаар төлөвлөн судалгааны ажлыг эхлүүлээд байна. Нийт 11 эх үүсвэр 714 МВт үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр нийслэлийн дулааны хомсдолыг арилгах, гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн дулаанд холбох ач холбогдолтой. Мөн гэр хорооллын 43 мянга гаруй яндан үгүй болж, агаарын бохирдол, байгаль орчны сөрөг нөлөөлөл багасна гэсэн тооцоог гаргаад байна.