ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН ХЭВИЙН АЖИЛЛАГААГ ХАНГАВ

2025.04.1794 үзсэн
ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН ХЭВИЙН АЖИЛЛАГААГ ХАНГАВ

Төмөр зам доогуурх Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг 2024 оны 9 дүгээр сард нээсэн бөгөөд цахилгаан хангамжийг энэ оны эхний улиралд багтаан шийдвэрлэх төлөвлөгөөтэй байв. Гүйцэтгэгч компанийн зүгээс тус н

Төмөр зам доогуурх Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг 2024 оны 9 дүгээр сард нээсэн бөгөөд цахилгаан
хангамжийг энэ оны эхний улиралд багтаан шийдвэрлэх төлөвлөгөөтэй байв. Гүйцэтгэгч компанийн зүгээс тус нүхэн гарцын гэрэлтүүлгийг хувийн аж ахуйн нэгжээс түр шийдвэрлэж байсан бөгөөд төлөвлөгөөт хугацаанд тогтвортой эх үүсвэрээс цахилгааныг шийдвэрлэж, гэрэлтүүлгийг бүрэн ажиллагаанд оруулжээ. 

Анх Таван шарын нүхэн гарцаар өдөрт 30,000 машин нэвтрэх тооцоог гаргаж байсан ч, төслийн үр ашиг, ачааллыг бодитоор тооцоолоход эрчмийн судалгаагаар өдөрт 43,000- 45,000 хүртэл авто машин нэвтэрч байна.  

Төслийн цаашдын ажлын төлөвлөгөөг тодорхойлох зорилгоор өнөөдөр /2025.04.18/ захиалагч, гүйцэтгэгч болон хяналтын багийнхан газар дээр нь ажилласан. Энэ үеэр Нэгдсэн төслийн удирдлагын газрын Авто замын байгууламжийн захирал А.Ербол “Төслийн дараагийн шатанд Гермес төв болон Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд нүхэн гарцтай холбоотой ажлуудыг түргэн шуурхай гүйцэтгэж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах болно” гэдгийг онцолсон юм. 

Command Palette

Search for a command to run...