ТЭЦ-V СТАНЦЫН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-Д 300 МВТ ЭРЧИМ ХҮЧ, 340 ГКАЛ/ЦАГ ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭХЭЭР ТУСГАЖЭЭ

Дулаан болон цахилгааны найдвартай байдлыг хангах, одоо ажиллаж байгаа станцуудын ачааллыг хуваалцах зорилгоор Дулаан болон цахилгааны эх үүсвэр болох V станцыг барихаар төлөвлөж байна. Төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсру
Дулаан болон цахилгааны найдвартай байдлыг хангах, одоо ажиллаж байгаа станцуудын ачааллыг хуваалцах зорилгоор Дулаан болон цахилгааны эх үүсвэр болох V станцыг барихаар төлөвлөж байна. Төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 300 МВт эрчим хүч, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх тооцоолол гарчээ. Уг шинэчилсэн ТЭЗҮ-д ТЭЦ-V дулааны цахилгаан станцыг барьж байгуулахад 10 га талбай багтахгүй гэсэн дүгнэлт гарсан учир нэмж 5 га талбайг чөлөөлөх шаардлага гарсан байна. Тиймээс талбайн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж буй 26 иргэн, хуулийн этгээдийг дулаан болон цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх их хотын бүтээн байгуулалтад эх орончоор хандаж, зөвшилцөхийг Хотын дарга уриалсан юм. Газрыг чөлөөлөхдөө нөлөөлөлд өртөж буй аж ахуйн нэгж байгууллагуудад Газрын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор өгөх, эсхүл дүйцүүлж газар олгоно гэдгийг тодотгов.
Нийслэл Улаанбаатар хотод 1984 оноос хойш 41 жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэр нэмж баригдаагүй. Харин нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд ТЭЦ-V станцыг барих бөгөөд ирэх тавдугаар сард багтаан олон улсын нээлттэй тендер зарлах гэж буйг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Тус төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гаргаж, ТЭЗҮ-ийг шинэчилсэн байна.