"ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ" ТӨСӨЛ

Улаанбаатархотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2040_ 24мега төсөл Эрчим хүч_Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ? Хотын төвлөрсөн хог хаягдлын цэгүүдэд хөрсний бохирдол үүсч, үүнийг д
Улаанбаатархотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2040_ 24мега төсөл
Эрчим хүч_Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ?
Хотын төвлөрсөн хог хаягдлын цэгүүдэд хөрсний бохирдол үүсч, үүнийг дагаад Улаанбаатарчуудын эрүүл мэнд, аюулгүй байдал хөндөгдөх болсон. Тэр дундаа нийт бохидлын 50 орчим хувийг Улаанбаатар дангаараа бий болгодог. Жилдээ нийслэлд 1.5 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд үүнээс ердөө 25-хан хувийг нь дахин боловсруулж байна. Харин цаашид бусад улс орны жишгээр Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барихаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээх юм. Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын 2333 яндан байхгүй болно гэсэн тооцоо гараад байгаа юм. Морингийн давааны үйлдвэрийн хүчин чадлын хувьд, жилд 1.5 сая тонн хог шатааж, 34 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх урьдчилсан судалгаа гаргажээ.