ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ГУРВАН ЧИНГЭЛЭГ АЧАА ХУВААРИЙН ДАГУУ БУУЛАА

“Яармаг, Арцат – Өнөр хороолол” чиглэлийн барилга угсралтын ажлыг энэ оны IV улиралд багтаан дуусгахаар зорьж буй бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжүүд Франц улсаас хуваарийн дагуу ирсээр байна. Өнгөрсөн хугацаанд барил
“Яармаг, Арцат – Өнөр хороолол” чиглэлийн барилга угсралтын ажлыг энэ оны IV улиралд багтаан дуусгахаар зорьж буй бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжүүд Франц улсаас хуваарийн дагуу ирсээр байна. Өнгөрсөн хугацаанд барилгын ажилд шаардлагатай жижиг хэрэгслүүд болох боолт, буудлын тоног төхөөрөмжүүдийг багтаасан 2 чингэлэг буусан бол өнөөдөр /2025.04.21/ ган татлагын дамар ачсан 3 чингэлэг гаалийн бүсэд задарч байна. Ингэснээр 149 чингэлэг ачааны тав нь Улаанбаатарт буусан бөгөөд Монгол Улсын хил рүү 54 чингэлэг ачаа тээвэрлэгдэн ирж байгаа юм. Цаашид Яармаг, Арцат дахь 1 га талбайд 98 кабины гараж, засвар үйлчилгээний цех болон авто зогсоол, тулгууруудын бүтээцийн ажил зэрэгцэн явах бөгөөд бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.
Хан-Уул болон Баянгол дүүргийг холбох дүүжин замын тээврийн төслийн нэгдүгээр шугамын дагуу 7.5-42 метрийн өндөртэй 19 тулгуур багана болон хоёр буудлыг барихаар төлөвлөсөн. Тулгуур баганын суурь нь шон суурь, нил суурь гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд одоогоор 16 тулгуур баганын шон суурийн өрөмдлөг, арматурчлал, бетон цутгалтын ажил, хоёр тулгуур баганын нил суурийн ухмалын ажил хийгдээд байна.