transport

УБ МЕТРО ТӨСЛИЙН EPC ГҮЙЦЭТГЭГЧ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН II ШАТНЫ БАРИМТ БИЧИГТ ЗӨВЛӨМЖ ӨГӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2025.04.21124 үзсэн
УБ МЕТРО ТӨСЛИЙН EPC ГҮЙЦЭТГЭГЧ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН II ШАТНЫ БАРИМТ БИЧИГТ ЗӨВЛӨМЖ ӨГӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Их багтаамжийн нийтийн тээвэр Улаанбаатар метро барих төслийн бүтээн байгуулалтын ажлын (EPC) гүйцэтгэгчийг шалгаруулах хоёрдугаар шатны тендерийн баримт бичигт санал, зөвлөмж өгөх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх з

Их багтаамжийн нийтийн тээвэр Улаанбаатар метро барих төслийн бүтээн байгуулалтын ажлын (EPC) гүйцэтгэгчийг шалгаруулах хоёрдугаар шатны тендерийн баримт бичигт санал, зөвлөмж өгөх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Ажлын хэсэгт Эрчим хүчний яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцны яам болон Нийслэлийн харьяа байгууллагууд, төсөл хэрэгжүүлэгч талуудын төлөөлөл багтаж буй юм. 

Монгол Улсын хууль, тогтоомжид нийцүүлэн төслийг төлөвлөн хэрэгжүүлэх нь чухал гэдгийг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал У.Баатар нээж үг хэлэхдээ онцолж, хоёрдугаар шатны тендерийн баримт бичгийг олон улсын ФИДИК-ийн "Саарал ном" гэрээний маягтыг ашиглан боловсруулахаар төлөвлөсөн. Төслийн EPC бүтээн байгуулалтын ажил 2029 онд дуусч зүгшрүүлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байгааг тодотгов.  

Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай “Өнгөрсөн оны 2-р сард төслийн ерөнхий зөвлөх (PMC)-ийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, 7-р сарын 5-нд хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Үүний хүрээнд ТЭЗҮ, концепц зураг төсөл болон EPC тендерийн баримт бичгийн суурь ажлуудыг амжилттай гүйцэтгэлээ. EPC тендерийн эхний үе шат 2024 оны 10 сарын 3-нд зарлагдсан ба энэ сарын 28-нд хаагдах юм. Дараагийн буюу хоёрдугаар шатны тендерийг 5-р сарын 5-нд зарлан, 8-р сарын сүүлээр шалгаруулж, 9-р сард шалгарсан компанитай гэрээ байгуулахаар төлөвлөж байна” гэв.  

Энэхүү хурал нь төслийн хэрэгжилтэд холбогдох талуудын уялдаа холбоог сайжруулж, нарийвчилсан төлөвлөлт, гүйцэтгэлд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чухал алхам болж байна.  

 

 

Command Palette

Search for a command to run...