"БАРУУН ДАЛАЙ ОРД" ТӨСӨЛ

Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2040_ 24 мега төсөл Эрчим хүч_"Баруун далай орд" төсөл Манай улс нийт хэрэглээний 22,3%-ийг импортоор авч, үүнээс Говийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийт импортын 58,3%-тай тэнцэ
Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2040_ 24 мега төсөл
Эрчим хүч_"Баруун далай орд" төсөл
Манай улс нийт хэрэглээний 22,3%-ийг импортоор авч, үүнээс Говийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийт импортын 58,3%-тай тэнцэх хэмжээний цахилгаан хэрэглээг БНХАУ-аас импортолж байна. Цахилгааны ачаалал жилд дунджаар 7%-иар өсч байна. Цаашид чадлын дутагдал нэмэгдэхээс гадна оргил ачааллыг давахад гол үүрэгтэй оролцдог дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын ашиглалтын хугацаа дуусаж үйлдвэрлэлтийн хэмжээ буурах зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа учир шинээр эрчим хүчний эх үүсвэрүүдийг яаралтай барьж ашиглалтад оруулах шаардлагатай юм. Энэ хүрээнд эрчим хүчний хангамж, эх үүсгүүрийг төрөлжүүлэх зорилгоор Баруун далай ордыг түшиглэсэн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү “Улаанбадрах 300МВт ЦС” нь эрчим хүчний Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд жилд 1,460-1,890 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн нийлүүлж, эрчим хүчний дутагдлыг нөхөх өндөр ач холбогдолтой хэмээн үзжээ.
“Баруун далай” орд нь Эрчим хүчний хүрэн нүүрсний орд болох нь тогтоогдсон тул ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэтийн төлөвлөгөөг Цахилгаан станц болон уул уурхай чиглэл байхаар гаргаж ТЭЗҮ-г боловсруулан ажиллаж байна.