НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ЦУС ХАНДИВЛАХ ҮЙЛСЭД НЭГДЛЭЭ

“Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн явуулын баг Хангарди ордонд “Цус бэлэглэх өдөрлөг” зохион байгуулж, Нэгдсэн төслийн удирдлагын газрын ажилтнууд хүний амь насыг аврах хүмүүнлэг үйлсэд нэгдлээ. Нэг удаа цусаа өгөхө
“Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн явуулын баг Хангарди ордонд “Цус бэлэглэх өдөрлөг” зохион байгуулж, Нэгдсэн төслийн удирдлагын газрын ажилтнууд хүний амь насыг аврах хүмүүнлэг үйлсэд нэгдлээ.
Нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь насыг авардаг төдийгүй донорын эрүүл мэндэд чухал тустай гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Мөн цусаа бэлэглэсэн донорын цус идэвхтэй төлжин шингэрч зүрхэнд очих ачаалал багасдаг байна. Нэг удаа цус өгөхөд гурван хүний амь аварна гэсэн уриалгыг “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын хамт олон дэмжиж, идэвхтэй хамрагдлаа.