"ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР" ТӨСӨЛ

Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2040_ 24 мега төсөл Эрчим хүч_Лаг шатаах үйлдвэр төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ? Инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд 2025-2027 онд лаг хатаах, шатаах үйлдв
Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2040_ 24 мега төсөл
Эрчим хүч_Лаг шатаах үйлдвэр төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ?
Инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд 2025-2027 онд лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулж эрчим хүч үйлдвэрлэх үе шаттай ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Улаанбаатар хотын шинэ болон хуучин цэвэрлэх байгууламжийн лагийг авч хатаах, шатаах үйлдвэртэй болсноор орчмын эвгүй үнэр арилж, хотын эрүүл аюулгүй байх стандарт мөрдөгдөнө. Мөн лагийг усгүйжүүлэн хатааж, шатааснаар агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах бөгөөд хоногт 250 м3 лагийг хатаан шатааж 5-6м3 үнс болгох технологи юм. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн явц 90 хувьтай хэрэгжиж байна.