"ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР" ТӨСӨЛ

Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2040_ 24 мега төсөл Усны нөөцийн менежмент_Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ? Нийслэлчүүд хэрэглээний усаа ганцхан эх үүсвэр буюу газрын доорх у
Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2040_ 24 мега төсөл
Усны нөөцийн менежмент_Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ?
Нийслэлчүүд хэрэглээний усаа ганцхан эх үүсвэр буюу газрын доорх усаар 100 хувь хангаж байна. Хоногт 185-225 мянган метр.куб цэвэр ус хэрэглэж байна. Энэ чигээр байвал 2040 он гэхэд хотын усны хэрэглээ хоногт 772,450 метр.куб болж өснө. Тиймээс Туул, Тэрэлжийн голд урсац тохируулгын далан байгуулж, Туул усан цогцолборыг барьснаар гадаргын ус ашиглах
боломж бүрдэх юм.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 5569 ам.метр талбайд Туул усан цогцолборыг 2025-2032 онд барихаар төлөвлөсөн. Тус усан цогцолбор нь 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх юм. Уг усан цогцолборыг нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, ундны усны найдвартай эх үүсвэртэй болгох, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглахаар төлөвлөж байна.