БНСУ-ЫН ЭКСИМ БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2025.04.3087 үзсэн
БНСУ-ЫН ЭКСИМ БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ нь Улаанбаатар хотын замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээвэр болон дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор дэд төвүүд болон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг үе ша

Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ нь Улаанбаатар хотын замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээвэр болон дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор дэд төвүүд болон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд БНСУ-ын Эксим банкны Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай уулзалт зохион байгуулж, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” болон “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулсан 24 мега төслийг танилцуулж хэлэлцлээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ассамблейн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан зээлийн боломжийг судлах асуудлаар санал солилцсон юм.  

Эдгээр төслүүд нь нийтийн тээвэр, дэд бүтэц, орон сууц, аж үйлдвэр, шинэ суурьшлын бүс болон дагуул хотууд зэрэг олон салбарыг хамарч байгаа бөгөөд төслийн хэрэгжилтийн бүх үе шатанд Нэгдсэн төслийн удирдлагын газар хяналт тавьж, чиглүүлэн ажиллана.  

Төслүүдийг EDCF (Economic Development Cooperation Fund)-ийн шугамаар санхүүжүүлэх боломжийг судалж, үе шаттай хэлэлцэхээр тохиролцов.  

 

Command Palette

Search for a command to run...