road

“ШИНЭ ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ТЭЗҮ-ИЙН ЭЭЛЖИТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 30 ОРЧИМ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ

2025.05.08234 үзсэн
“ШИНЭ ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ТЭЗҮ-ИЙН ЭЭЛЖИТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 30 ОРЧИМ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ

Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, хотын дэд төвүүдийг холбох “Шинэ Тойрог зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ, явцын тайлангийн ээлжит хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.09/ амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүл

Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, хотын дэд төвүүдийг холбох “Шинэ Тойрог зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ, явцын тайлангийн ээлжит хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.09/ амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох яамд, агентлагууд болон бусад мэргэжлийн 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, төслийн явц, тулгамдаж буй асуудал, цаашдын хэрэгжилтийн талаар хэлэлцэв. 

Одоогийн байдлаар төслийн Техник, эдийн засгийн үндэслэл 80 хувийн гүйцэтгэлтэй буй бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлэг нь төслийг холбогдох мэргэжлийн зөвлөлд танилцуулахаас өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг юм. “Шинэ Тойрог зам” төсөл нь Улаанбаатар хотыг тойрсон 24.2 км урттай авто зам, гүүрэн байгууламж, туннель бүхий томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалт бөгөөд төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэн хийж байна. Замын трасс, эргэлт болон солбилцлын цэгийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан бөгөөд Эрчим хүчний гудамж, 1-р хороолол, Баянхошуу дэд төв, Сэлбэ төв, Да хүрээний гудамж, Цагдаагийн академийн замын баруун талаар өнгөрч Туул гол дээр огтлолцох байдлаар төлөвлөжээ. Төслийн менежер А.Ербол “Төслийн хүрээнд Монгол Улсад урьд өмнө нь хийгдэж байгаагүй туннелийн байгууламжийг шинээр барихаар төлөвлөсөн. Одоогоор ашиглалтын зардал, техник, технологийн оновчтой шийдлийг судалж, хэд хэдэн хувилбар боловсруулахаар ажиллаж байна. Мөн трасст өртөж буй өндөр хүчдэлийн цахилгаан шугамуудыг газар доогуур хонгилын аргаар шийдэх техник шийдлийн судалгааг хийж байна” гэв. 

Төслийн үр дүнд Туулын хурдны замтай холбогдсон Шинэ тойрог зам нь авто замын түгжрэлийг 35–40 хувиар бууруулах тооцоо гарсан. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2025 оны 7 дугаар сард эцэслэн боловсруулж, 8 дугаар сард эцсийн тайланг танилцуулахаар бэлтгэж байна.  

 

Command Palette

Search for a command to run...