transport

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2025.05.13103 үзсэн
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Яармаг - Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээврийн тулгуур багануудын шон суурийн өрөмдлөг, арматурчлал, бетон цутгалтын ажил бүрэн дуусч, баганыг холбох хавтан суурийн ажил эхэллээ. Нэгдүгээр шугамын дагу

 Яармаг - Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээврийн тулгуур багануудын шон суурийн өрөмдлөг, арматурчлал, бетон цутгалтын ажил бүрэн дуусч, баганыг холбох хавтан суурийн ажил эхэллээ. Нэгдүгээр шугамын дагуу нийт 19 тулгуур баганыг байрлуулах ба тухайн баганууд нь газрын байршил, геологийн онцлогоос хамааран 6.45-42 метрийн өндөртэй байх юм. Яармаг, Арцат талын 1 га талбайд 98 кабины гараж, засварын цех, авто зогсоол байгуулах бөгөөд барилга угсралтын ажил ийнхүү эхлээд байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгах төлөвлөгөөтэй тус төсөл хэрэгжсэнээр оргил цагийн үед 2-3 цаг зарцуулдаг Яармаг-Өнөр хорооллын чиглэлд ердөө 11 минутын дотор туулах боломж бүрдэнэ.   

Command Palette

Search for a command to run...