ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ТУЛГУУР БАГАНА, ТОНОГЛОЛУУД ИРЛЭЭ

Хан-Уул болон Баянгол дүүргийг холбох дүүжин замын тээврийн хүрээнд хоёр буудал баригдана. “Яармаг–Өнөр хороолол” чиглэлийн 4.2 км шугамын дагуу 19 тулгуур баганыг суурилуулах бөгөөд тулгууруудыг холбох хавтан суурийн аж
Хан-Уул болон Баянгол дүүргийг холбох дүүжин замын тээврийн хүрээнд хоёр буудал баригдана. “Яармаг–Өнөр хороолол” чиглэлийн 4.2 км шугамын дагуу 19 тулгуур баганыг суурилуулах бөгөөд тулгууруудыг холбох хавтан суурийн ажил эхэлсэн.
Өнгөрсөн сард ган татлагын дамар бүхий гурван чингэлэг гаалийн бүсэд задарсан бол өчигдөр /2025.05.14/ тулгуур багана
болон тулгууруудын тоноглол бүхий 10 чингэлэг төслийн талбайд буугаад байна.
Төслийн нарийвчилсан зураг дизайныг Францын “ПOMA” групп болон туслан гүйцэтгэгч “Archetype Mongolia” ХХК боловсруулсан бөгөөд барилга угсралтын ажлыг 2025 оны IV улиралд багтаан дуусгахаар төлөвлөөд буй. Туршилт тохируулгын ажлыг 2026 оны I улиралд хийж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.