transport

ШУТИС-ИЙН БАГШ НАР СӨҮЛИЙН МЕТРОНЫ ТЕХНОЛОГИ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2025.05.15135 үзсэн
 ШУТИС-ИЙН БАГШ НАР СӨҮЛИЙН МЕТРОНЫ ТЕХНОЛОГИ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Метроны инженер, мэргэжилтэнг бэлтгэх хүрээнд НЗДТГ, ШУТИС болон БНСУ-ын Халла их сургууль хооронд санамж бичиг байгуулан “2+2” хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд оюутнуудад хичээл заах багш нарыг Халла их сургуульд дадлагаж

Метроны инженер, мэргэжилтэнг бэлтгэх хүрээнд НЗДТГ, ШУТИС болон БНСУ-ын Халла их сургууль хооронд санамж бичиг байгуулан “2+2” хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд оюутнуудад хичээл заах багш нарыг Халла их сургуульд дадлагажуулж буй билээ. ШУТИС-ийн багш нар богино хугацааны сургалтын хөтөлбөрийн хүрээнд төмөр замын тээврийн систем, Сөүлийн метроны технологи, инженерчлэл, хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр онол, дадлага хосолсон сургалтуудад хамрагдсан байна. Тус сургалтаар төмөр замын системийн үндсэн ойлголт, төрөл, хууль эрх зүй, дохио удирдлагын бүтэц, цахилгаан галт тэрэгний хамгаалалт, удирдлагын систем зэрэг онолын сэдвүүдийг гүнзгийрүүлэн судалжээ. Мөн Улаанбаатар метро нь Сөүлийн метроны 4 дүгээр шугамын системийн үндсэн бүтэц, нарийвчилсан чиг үүрэгтэй ижил төстэй байх судалгаа, төлөвлөгөөтэй юм. Энэ дагуу дадлагажигч багш нар 180 км/цаг хурдтай цахилгаан галт тэрэгний жолоодлогын кабинд дадлага хийж, техник үйлчилгээний депо, газар доорх аврах гарц зэрэг бодит орчинд сургалтад хамрагдсан нь метроны системийн нарийн мэргэжлийн ойлголттой болоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийг Халла их сургуулийн зүгээс онцоллоо. 

ШУТИС-ийн багш нар цаашид цахилгаан, холбоо, дохио, удирдлагын гүнзгий шатны сургалтад 8 дугаар сараас хамрагдах аж. 

Command Palette

Search for a command to run...