EY-ИЙН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, ШИЙДЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2025.05.15169 үзсэн
EY-ИЙН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, ШИЙДЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАВ

Аудит болон баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг олон улсын компани Эрнст энд Янг Эдвайзори (EY)-ийн зөвлөх үйлчилгээний баг Нэгдсэн төслийн удирдлагын газар, төслийн удирдлагын багт зориулсан танилцуулга, уулзалт зохион

Аудит болон баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг олон улсын компани Эрнст энд Янг Эдвайзори (EY)-ийн зөвлөх үйлчилгээний баг Нэгдсэн төслийн удирдлагын газар, төслийн удирдлагын багт зориулсан танилцуулга, уулзалт зохион байгууллаа. 

EY-ийн олон улсын зөвлөх үйлчилгээний баг дэлхийн хэмжээний дэд бүтцийн томоохон төслүүдэд хэрэгжүүлж буй менежментийн шийдлүүд, удирдлагын оффис (PMO) байгуулах, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт, эрсдэлийн удирдлага, гүйцэтгэлийн хяналт, интеграцчилсан тайлагналын систем зэрэг шилдэг туршлагыг уулзалтын үеэр хуваалцсан юм. Эдгээр аргачлал нь төр, хувийн хэвшлийн байгууллагуудын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих, бодит үнэ цэнийг бий болгоход чиглэдэг болохыг онцлов. 

Уулзалтад бүс нутгийн болон салбарын зөвлөх багийн гишүүд, удирдах партнеруудын бүрэн бүрэлдэхүүн оролцож, бодит төслүүд дээр үндэслэсэн туршлагыг онлайн болон танхимын хосолсон хэлбэрээр интерактив байдлаар хуваалцсан нь онцлог байлаа. Тухайлбал, Индонезийн шинэ нийслэл Нусантара хотын бүтээн байгуулалт, Хонг Конгийн “Northern Metropolis” төсөл, БНХАУ-ын олон тэрбум ам.долларын өртөг бүхий химийн үйлдвэрийн төсөл зэрэг олон улсын кейсийг танилцуулж, төлөвлөлтөөс хэрэгжилт хүртэлх бүх үе шатанд EY хэрхэн стратегийн түншээр ажилласан талаарх бодит жишээнүүдийг танилцуулсан юм. 

Уулзалтын үр дүнд цаашид хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэхэд түлхэц болсон чухал арга хэмжээ болж өнгөрлөө гэдгийг талууд онцолсон юм.  

Command Palette

Search for a command to run...