НИТХ ДАХЬ МАН, АН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛДААНД МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2025.05.21101 үзсэн
 НИТХ ДАХЬ МАН, АН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛДААНД МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАВ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудлыг танилцуулахээр бэлтгэж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.05.22/ НИТХ дахь МАН-ы

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудлыг танилцуулахээр бэлтгэж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.05.22/ НИТХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлгийн хуралдаанаар төслүүдийг хэлэлцүүлэв.  

Нийслэлийн хэмжээнд тулгамдаж олон жилийн турш шийдэл хүлээсэн 24 томоохон асуудлыг шийдвэрлэх зорилготой, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын багц болох 24 мега төслийг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ хэрэгжүүлэхээр зорьж буй. Эдгээр төслүүдийг 5 үндсэн чиглэлд ангилж буй бөгөөд нийтийн тээвэр, хот байгуулалт ба орон сууц, авто зам ба уулзвар, эрчим хүч, мөн дэд бүтэц ба усны менежмент багтсаныг Төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар танилцуулав.  

Тухайлбал, нийтийн тээврийн чиглэлд метро, трамвай, тусгай замын автобус, дүүжин замын тээвэр, хөнгөн болон салбар төмөр замын 6 төсөл хэрэгжиж байна. Мөн Авто зам, гүүр, уулзварын төслүүдийн хүрээнд Шинэ тойрог зам, Туулын хурдны зам, Өөдөө тэмүүлэх гүүр, Олон түвшний уулзварын төслүүд багтсан.  

Хот байгуулалт, орон сууцны чиглэлд Сэлбэ хот, Баянхошуу, Ханын материал орчим, Хүннү хот зэрэг томоохон төсөл хэрэгжих бол Эрчим хүчний төслүүдийн хүрээнд ДЦС-5, дулааны тархмал эх үүсвэр, хог болон лаг шатаах үйлдвэр, Баруун далай нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станцын төслүүд хэрэгжихээр төлөвлөгдсөнийг танилцууллаа. Мөн Дэд бүтэц, усны менежментийн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилт, газар чөлөөлөлт, хууль эрхзүйн орчин, хүний нөөцийн асуудлууд тулгамдаж буйг тодотгов.  

Бүлгийн хуралдаанаар төслүүдийг эрэмбэлэхдээ агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг тусгайлан үзэж, эрэмбэлэх
саналыг НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн онцолсон бол гараанаас гарсан, хэрэгжих боломжтой, ТЭЗҮ нь хийгдсэн төслүүдээ л явуулж, дэмжиж хөдөлгөх нь зүйтэй гэдгийг төлөөлөгч З.Төмөртөмөө анхааруулсан.  

НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс Дулааны тархмал эх үүсвэрийн төслүүд нь ЭХЯ болон бусад байгууллагуудтай хэрхэн уялдаж буйг асууж, мега төслүүд нэгэн зэрэг хэрэгжих боломжтой эсэхийг тодруулсан.  

Мега төслүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудлыг НИТХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлгийн хуралдаанаар
хэлэлцэж, маргааш /2025.05.23/ болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VI хуралдаанаар төслүүдийг танилцуулахаар боллоо.  

 

Command Palette

Search for a command to run...