"Инчон Мөрөөдлийн Төгөл"-д 250 шинэс мод суулгалаа

2025.05.23124 үзсэн
"Инчон Мөрөөдлийн Төгөл"-д 250 шинэс мод суулгалаа

Нэгдсэн Төслийн Удирдлагын Газрын хамт олон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон дахь "Инчон Мөрөөдлийн Төгөл"-д мод тарив. "Партизаны Инчон Мөрөөдлийн Төгөл" гэдгээрээ олонд танигдсан энэ

Нэгдсэн Төслийн Удирдлагын Газрын хамт олон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон дахь "Инчон Мөрөөдлийн Төгөл"-д мод тарив. 


"Партизаны Инчон Мөрөөдлийн Төгөл" гэдгээрээ олонд танигдсан энэхүү газрын 100 га талбайд 250 шинэс модны тарьц суулгаж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд газрын хамт олон нэгдэж байна. Шинэс нь жавартай, сэрүүн орчинд маш тэсвэртэй бөгөөд 200 гаруй жил насалдаг гэдгээрээ онцлогтойг "Инчон Мөрөөдлийн Төгөл"-ийн агрономичид танилцуулсан бөгөөд нийт ажилтнуудад мод суулгах талаар дэлгэрэнгүй зааварчилгаа өгч, тайлбар хийв. 


Нэгдсэн Төслийн Удирдлагын Газрын Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхнасан “Цөлжилт, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг сэргээх энэ үйлсэд хүн бүр гар бие оролцож, бусдыг уриалахад нэг зорилго чиглэж байгаа”-г онцоллоо.

Command Palette

Search for a command to run...