ДЦС-5: ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2025.05.25104 үзсэн
ДЦС-5: ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгон шалгаруулалтын нэр: ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ (ДЦС-5) ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ Сонгон шалгаруулалтын дугаар: ДЦС5/20250526 Нийс

 Огноо: 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр

Сонгон шалгаруулалтын нэр: ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ (ДЦС-5) ТӨСЛИЙН ХУВИЙН
ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Сонгон шалгаруулалтын дугаар: ДЦС5/20250526

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)-ын төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1 дэх хэсэгт заасан Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хувийн хэвшлийн түншлэгч нь Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний үүргийг хүлээж, тодорхой хугацааны дараа төрийн байгууллагад шилжүүлэн өгнө.

Түншлэл олгох сонгон шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна.

Сонирхсон хувийн хэвшлийн түншлэгч нь хүрэн нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 5 жилийн хугацаанд доод тал нь нэг удаа барьсан туршлагатай байх бөгөөд Төр, хувийн түншлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Уг шаардлага нь түншлэлийн гишүүн бүрт хамаарна.

Энэхүү урилгын хүрээнд оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлсэн хувийн хэвшлийн түншлэгчид төслийн баримт бичгийг “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ-ын Хаан банкны MN18000500 5080020050 тоот дансанд төслийн баримт
бичгийн төлбөр болох 3,000 (гурван мянган) ам.долларыг төлсөн баримтыг үндэслэн олгоно.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагаас өмнө хүлээн авна.

Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 3 хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант
шалгаруулалтад оролцуулна.

Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.

“Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ

Хаяг: Шилэн пирамид оффис, Олимпийн гудамж, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Утас: (976) 75990525

Цахим шуудан: ulziijargal@tpp5.mn  

 

 

 

Command Palette

Search for a command to run...