transport

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН БАТЛАГДЛАА

2025.05.2773 үзсэн
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН БАТЛАГДЛАА

Яармаг, Арцат–Өнөр хорооллын чиглэлд Дүүжин замын тээврийг нэвтрүүлэх хүрээнд “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан”-г боловсруулж, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжигдлээ. Байгаль орчин, уур амьсг

Яармаг, Арцат–Өнөр хорооллын чиглэлд Дүүжин замын тээврийг нэвтрүүлэх хүрээнд “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан”-г боловсруулж, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжигдлээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар уг төслийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэж, улмаар зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусгасан. Ингэснээр тайлан албан ёсоор батлагдаж, төслийн үйл ажиллагаа эхлэх эрх зүйн үндэс бүрдэж байна.

Байгаль орчны зөвлөх үйлчилгээний мэргэжилийн байгуулага болох “Сайхан ариун дэлхий” ХХК нь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Монгол Улсын холбогдох хууль, эрх зүйн баримт бичиг, стандартуудтай уялдуулан боловсруулсан. Төслийн онцлог нь Туул голын сав газраар хөндлөн дайрч өнгөрөх онцлогтой тул уг бүсийн экологийн тэнцвэр, голын ай савд үзүүлэх нөлөөллийг барилгын ажлын явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Та бүхэн дээрх QR кодыг уншуулан эсвэл https://shorturl.at/4KBIG линкээр орж “Дүүжин замын тээвэр” нэвтрүүлэх төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлантай танилцаарай.
 

Command Palette

Search for a command to run...