АНХНЫ ЖИШИГ “20 МИНУТЫН ХОТ”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025.05.2872 үзсэн
АНХНЫ ЖИШИГ “20 МИНУТЫН ХОТ”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

"Сэлбэ дэд төв” төслийн барилга бүтээн байгуулалтын шав тавих ёслол өнөөдөр /2025.05.29/ болж, Хотын дарга Х. Нямбаатар нээж үг хэллээ. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг хийхийн тулд жилийн өмнөөс эрх зүйн орчныг бүрд

"Сэлбэ дэд төв” төслийн барилга бүтээн байгуулалтын шав тавих ёслол өнөөдөр /2025.05.29/ болж, Хотын дарга Х. Нямбаатар нээж үг хэллээ.  

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг хийхийн тулд жилийн өмнөөс эрх зүйн орчныг бүрдүүлж, Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай анхдагч хуулийг УИХ-аар батлуулсан. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө санхүү босгох эрх зүйн орчныг бэхжүүлсэн. Үүний дараа газар чөлөөлөх ажлыг эхлүүлж, олон улсын зах зээлээс бонд босгон, санхүүгийн эх үүсвэрийг бэлдсэн бөгөөд зураг төсөв, ТЭЗҮ-ээ боловсруулж, барилгын ажлаа эхлүүлж буйг тодотгов. 

Мөн “Нэг үзэл санаан дээр тууштай байж чадсаны хүчинд өнөөдөр Сэлбэ дэд төв төсөл гараанаас гарч байгааг хэлэхэд таатай байна. Богино хугацаанд чамгүй ажлуудыг амжуулсан баг хамт олондоо талархал илэрхийлье. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил гараанаас гарч байна. УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Номинчимэг, Н.Батсүмбэрэл, мөн миний орлогчоор ажиллаж байсан Н.Мандуул, Л.Хосбаяр, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, НОСК-ийн захирал М.Говьсайхан болон одоо миний орлогчоор ажиллаж байгаа Т.Даваадалай, А.Амартүвшин гээд олон хүний хүч хөдөлмөрөөр өнөөдрийн энэхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны залуучуудыг магтах ёстой. Нийслэлд өмнө нь ийм хэмжээний газар чөлөөлөлт хийж байсан туршлага байхгүй. Эдгээр залуучууд иргэдтэй зөвшилцөж, хийхээр зорьсон бүтээн байгуулалтаа танилцуулж, өмчийн эзний хөрөнгийг зохих ёсоор үнэлж, суурь ажил болох бүтээн байгуулалтын талбайг бэлтгэн өгсөнд талархал илэрхийлье. 

Сэлбийн бүтээн байгуулалт бол III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн хэмжээний томоохон бүтээн байгуулалт болно. Өөрөөр хэлбэл, нийтдээ 13 мянган айлын үйлчилгээтэй орон сууцны цогц төсөл болох юм. Бид энэ ажлыг 24 сарын хугацаанд барьж, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилт тавиад байна. Төслийн хүрээнд баригдах орон сууцны хэрэглээний усыг зэс хоолойгоор, мөн дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Тухайлбал, нарны панелаар орцны гэрэлтүүлэг, лифтийг шийдэж, Сэлбэ гол дээр хөв цөөрөм байгуулан үерийн усны тохируулга хийнэ. Хөв цөөрөмтэй уялдуулж усны хаялга, борооны ус зайлуулах шугам, шуудууг нь угсарна. 


Сэлбийн орчимд Ерөнхий боловсролын 3 сургууль бий. Цаашид гадаад хэл, техник, спортын төрөлжсөн хөтөлбөртэй 3 сургуулийг төслийн хүрээнд ашиглалтад оруулна. Харин сургуулийн өмнөх насны боловсролын тухайд 5 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд Циркийн цогцолбор байгуулах талаар Соёлын яамтай зөвшилцөж, төлөвлөөд байна” гэв.

Command Palette

Search for a command to run...