ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Яармаг-Арцат чиглэлд барьж буй дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөө, графикийн дагуу үргэлжилж байна. Тухайлбал, буудлын барилга угсралт, гадна тохижилт, шугам сүлжээний зураг, ачаа тээвэрлэлт зэ
Яармаг-Арцат чиглэлд барьж буй дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөө, графикийн дагуу үргэлжилж байна. Тухайлбал, буудлын барилга угсралт, гадна тохижилт, шугам сүлжээний зураг, ачаа тээвэрлэлт зэрэг нийт зургаан ажлыг барилга угсралтын хүрээнд хийж байгаа бөгөөд шон суурийн ажил 92 хувьтай, гадна шугам сүлжээний зураг 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн тулгууруудын холбогч хавтангийн суурийн арматур, холбогч хавтангийн суурийн бетон цутгалтын ажлыг гүйцэтгэсэн. Ингэснээр төслийн нийт гүйцэтгэл 33 хувьд хүрчээ.
Төслийн хэрэгжилтийн хүрээнд шаардлагатай материал, тоног төхөөрөмжүүдийг Франц Улсаас тээвэрлэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20 чингэлэг ачаа барилгын талбайд буугаад байгаа юм. Төслийн хүрээнд Яармаг, Арцат талын 1 га талбайд 98 кабины гараж, засварын цех, авто зогсоол барихаар төлөвлөж, гаражийн барилгын ухмалын ажил хийгдэж байна. Түүнчлэн задгай агуулахын хашаа угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тухайн ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Дүүжин замын тээвэр төслийн бүхий л ажлыг чанарын шаардлагын дагуу, төлөвлөсөн хугацаанд хүлээлгэх өгөхөөр инженерийн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахин ажиллаж байна. Энэхүү төсөл ашиглалтад орсноор Яармаг, Сонсголонгийн гүүр орчмын түгжрэл15 хувиар буурах тооцоолол гарчээ.