power

ДУЛААНЫ 5 ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

2025.06.02121 үзсэн
ДУЛААНЫ 5 ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг

Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг танилцуулах, сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, ил тод, ойлголцлын нэгдсэн суурь бүрдүүлэх зорилго бүхий хэлэлцүүлэг болно. Энэ үеэр ДЦС-5 төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжилтийн төлөвлөгөө, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн бүтэц, шалгуур, шаардлагууд, уралдаант шалгаруулалтын үе шат, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд, гэрээний төсөлд туссан үндсэн нөхцөлүүд болон төсөлд оролцох сонирхол бүхий этгээдүүдэд хамаарах мэдээлэл, оролцох санал бэлтгэхэд анхаарах асуудлыг хэлэлцэх юм. Соёлын төв өргөөнд 06 дугаар сарын 06-ны өдрийн 09.00 цагт болох тус хэлэлцүүлэгт оролцохоор сонирхож буй төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй болох аж. 

Дулааны 5-р цахилгаан станцын төслийг Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд 300 Мегаватт-ын цахилгаан эрчим хүч, 340 Гига калори/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцоолсон билээ.

Command Palette

Search for a command to run...