transport

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ 97 ХУВЬТАЙ БАЙНА

2025.06.08110 үзсэн
“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ 97 ХУВЬТАЙ БАЙНА

“Улаанбаатар Трам” төслийг нийслэлд хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс (Зунжин худалдааны төв) Сүхбаатарын талбай чиглэлд, хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын

 “Улаанбаатар Трам” төслийг нийслэлд хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс (Зунжин худалдааны төв) Сүхбаатарын талбай чиглэлд, хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хотын хөнгөн төмөр замын тээврийн нэг төрөл болох энэхүү төслийн нэгдүгээр шугамын урт 11 км хос шугам, нийт 16 зогсоолтой бөгөөд хоёрдугаар шугам нь 15 км урттай хос шугам, нийт 23 зогсоолтой байхаар төлөвлөгдсөн байна. ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 97%-тай үргэлжилж байна.

“Улаанбаатар трам” төсөл нь 100% цахилгаан, эко их багтаамжийн нийтийн тээврийн систем бөгөөд автозамын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Дээрх 2 шугам дагуу төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ.

Трамвайн систем нь дэлхийн олон хотод бусад их батаамжийн нийтийн тээврийн хэрэгслүүд болох метро, BRT- тусгай замын автобус, болон автобусны системтэй хослон ажиллаж байна. Хүн ам ихтэй улс орнууд трамвайн системийг техник технологийн хувьд шинэчлэн сайжруулж, илүү ухаалаг, автоматжуулсан хэлбэрт шилжүүлсээр байна.

 

Command Palette

Search for a command to run...