“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ ХУВИЙН ХЭВШЛҮҮДИЙН САНАЛЫГ WWW.SELBECITY.MN САЙТАД ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2025.06.09137 үзсэн
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ ХУВИЙН ХЭВШЛҮҮДИЙН САНАЛЫГ WWW.SELBECITY.MN САЙТАД ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

“Улаанбаатар 2040” хөгжлийн бодлогод тусгасан “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 158 га газрыг чөлөөлж, бие даасан дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Энэхүү төслийн хү

“Улаанбаатар 2040” хөгжлийн бодлогод тусгасан “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 158 га газрыг чөлөөлж, бие даасан дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Энэхүү төслийн хүрээнд зөвхөн орон сууцны хороолол бус төрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, соёл, спорт, циркийн үйлчилгээ бүхий цогц бүтээн байгуулалтыг төлөвлөсөн. Тухайлбал, 18 км авто зам, 43 км явган хүний зам, 28 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай байгуулахаас гадна 50 га талбайд ногоон байгууламж төлөвлөжээ. 


Энэхүү төсөлд хувийн хэвшилтэй хамтран ажиллах саналыг “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-ийн www.selbecity.mn цахим хуудсанд хүлээн авч эхэллээ. Эдийн засгийн эргэлтэд оруулах 41 га талбайг хувийн хэвшлийнхэнд санал болгож буй бөгөөд нийт 26 байршлыг A, B, C, D, E гэх таван хэсэгт хуваажээ. Ингэхдээ байршил бүрийн ерөнхий төлөвлөлт, зориулалт, барилга байгууламжийн өндөр, давхар, ногоон байгууламжийн хэмжээ болон нэгдүгээр давхрын барилгажих талбай зэрэг мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан танилцуулж буй. Сонирхсон байгууллагууд тухайн байршлын мэдээлэлтэй танилцсаны дараа “Хамтран ажиллах” хэсгээр дамжуулан хүсэлт гаргаж, өөрийн байгууллагын мэдээллийг оруулан илгээх боломжтой юм байна. 


“Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Одоогийн байдлаар 26 га талбайн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл бүрэн хийгдсэн. Энэ жил бүхий л ажлыг зэрэг эхлүүлэхээр төлөвлөж, бүтээн байгуулалтын явц, ажлыг ил тод, нээлттэй зохион байгуулна” гэсэн бөгөөд компанийн зүгээс хамтын ажиллагааны журам боловсруулж, хамтран ажиллах хүсэлт гаргасан байгууллагуудын саналыг тусгана гэдгийг тодотгов. Санал хүлээн авах хугацаа 10 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд бүртгүүлсэн байгууллагууд сонгосон байршлын ерөнхий төлөвлөгөө, техникийн нөхцөл, зураг төслийн мэдээлэлтэй танилцах, хэлэлцээр хийх боломжтой юм.  

Command Palette

Search for a command to run...