transport

"МЕТРО БА ГАЗАР ДООРХ БАЙГУУЛАМЖ: Олон улсын туршлага" сэдэвт техникийн семинар болж байна

2025.06.1185 үзсэн
"МЕТРО БА ГАЗАР ДООРХ БАЙГУУЛАМЖ: Олон улсын туршлага" сэдэвт техникийн семинар болж байна

Монголын Барилгын Инженерүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "MACE annual meeting 2025" олон улсын арга хэмжээ Холлидэй Инн Улаанбаатар зочид буудалд эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр "Метро ба газар доорх байгууламж,

Монголын Барилгын Инженерүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "MACE annual meeting 2025" олон улсын арга хэмжээ Холлидэй Инн Улаанбаатар зочид буудалд эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр "Метро ба газар доорх байгууламж, олон улсын туршлага" сэдэвт семинар зохион байгуулж, Монголоос гадна Япон, Солонгос, Тайван, Германы барилгын салбарын эрдэмтэн, профессор, инженерүүд илтгэл тавьж танилцуулж байна. 


Хотжилт, хүн амын төвлөрөл эрчимтэй нэмэгдэж байгаа өнөө үед нийтийн тээврийн хүртээмж, ачаалал багатай, байгаль орчинд ээлтэй шийдэл болох метро болон газар доорх дэд бүтцийн байгууламжийн төлөвлөлт, хэрэгжилт нь олон улсын түвшинд онцгой анхаарал татаж байна. Манай улсад ч мөн адил нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хотын ухаалаг төлөвлөлтийг хангах үүднээс метро болон газар доорх байгууламжийн хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байгаа энэ үед тус семинарт талууд өндөр ач холбогдол өгч байна. Энэхүү семинарт дэлхийн тэргүүлэгч улс орнуудын метро системийн төлөвлөлт, инженерийн шийдэл, аюулгүй байдал, барилгын шинэ техник, технологийн хэрэглээ, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэрэг сэдвийг хөндөн хэлэлцэж байгаа юм.
Маргааш буюу 6 дугаар сарын 13-нд "Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл" сэдвээр олон улсын дугуй ширээний ярилцлага өрнөнө. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх бодлого, мөн Монгол Улсад хэрэгжиж буй мега төслүүд, гадаад улс орнуудад хэрэгжсэн мега төслүүдийн төр ба хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, үр нөлөө, туршлагыг хэлэлцэнэ. 


Монголын барилга, авто зам, дэд бүтцийн салбарын инженерүүд эдгээр арга хэмжээгээр дамжуулан олон улсын шилдэг туршлагыг судалж, цаашдын бодлого, төсөл хөтөлбөртөө тусгах хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Command Palette

Search for a command to run...