Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн төр, зах
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг "ФИДИК" гэрээний цуврал сургалтад хамрууллаа. Сургалтаар “ФИДИК” гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэх тухай болон тус гэрээний онцлог, төрөл зэрэг өргөн сэдвээр мэдээлэл өгсөн юм.
“ФИДИК”-ийн жишиг гэрээнүүд нь төслийн онцлогоос шалтгаалан олон төрөлтэй бөгөөд зам, барилгын төслүүдэд улаан, шар номыг ашигладаг. Харин түлхүүр гардуулах нөхцөлтэй барилга угсралтын төслүүдэд мөнгөлөг ном, зөвлөх үйлчилгээнд цагаан номыг гэрээний загвар болгон ашигладаг.
“ФИДИК”-ийн 2023 оны шилдэг сургагч багш, зөвлөх инженер Маркус Тиил “ФИДИК”-ийн гэрээг ашиглах болон шинээр боловсруулах үед хамгийн чухал нь харилцагч талууд тухайн гэрээний аргачлалыг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Тиймээс зөвхөн инженерүүд гэлтгүй ажил олгогч болон гүйцэтгэгч нар “ФИДИК”-ийн гэрээний талаар мэдлэгтэй байх шаардлагатай байдаг. Эс бөгөөс хоёр тал хоёул гэрээгээ бүрэн ойлгохгүй байх аюултай” гэсэн юм.
Өмгөөллийн “Батбаяр энд Партнэрс” ХХН-ийн хуульч Г.Батбаяр “Аливаа төсөл хэрэгжилтийн явцдаа санал зөрөлдөх болон маргах нөхцөл үүсдэг. Энэ тохиолдолд дэлхийн хаана ч ажиллаж байгаа “Олон Улсын зөвлөх инженерүүдийн холбоо”-ны гишүүн, хөндлөнгийн инженерингийн компанийг маш богино хугацаанд авчраад асуудлуудаа шийдвэрлүүлэх боломжийг "ФИДИК" гэрээний стандарт нөхцөл олгодог. Энэ нь бусад төрлийн
буюу аль нэг улсын хууль тогтоомжид нийцсэн дотоодын гэрээ хийснээс ялгаатай, практик ач холбогдолтой” гэлээ.