САУДЫН АРАБТ “ИРЭЭДҮЙН ХОТ” БАЙГУУЛЖ БАЙНА

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы санаачилгаар ирээдүйн хот буюу “НЕОМ” байгуулж байна. Энэ нь дэлхий дээрх хамгийн өргөн цар хүрээтэй, ирээдүй рүү чиглэсэн бүтээн байгуулалтын төсөл болох аж. Б
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы санаачилгаар ирээдүйн хот буюу “НЕОМ” байгуулж байна. Энэ нь дэлхий дээрх хамгийн өргөн цар хүрээтэй, ирээдүй рүү чиглэсэн бүтээн байгуулалтын төсөл болох аж. Байгалийн баялгаас хараат бус эдийн засгийн суурь болох инноваци, технологид суурилсан энэ хотыг 2017 оноос эхлэн 26.500 мкв талбайд барьж буй бөгөөд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Бүх үйлчилгээ нь 5 минутын зайд хүрэх тооцоолол бүхий НЕОМ хот нь 100 хувийн сэргээгдэх эрчим хүч ашиглаж, AI робот техник, био технологи, дата төвүүдэд суурилах ажээ.