"БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ТӨР БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025.06.1269 үзсэн
"БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ТӨР БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монголын барилгын инженерүүдийн холбоо, Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНТҮГ, "Духуа инженеринг" хамтран зохион байгуулж буй "MACE ANNUAL MEETING 2025" хоёр дахь өдрөө “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншл

Монголын барилгын инженерүүдийн холбоо, Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНТҮГ, "Духуа инженеринг" хамтран зохион байгуулж буй "MACE ANNUAL MEETING 2025" хоёр дахь өдрөө “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл" олон улсын дугуй ширээний хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээний үеэр “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ-ын захирал Г.Мөнхнасан Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн бөгөөд эдгээр төслүүд нь хотын авто замын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолсон юм.


Мөн уг арга хэмжээнд Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Иноеун Лее "Метро төслийн төр ба хувийн хэвшлийн түншлэл" сэдвээр илтгэл тавьсан. Уг илтгэлийг Сөүлийн метроны 9 дүгээр шугам төслийн амжилттай жишээг иш татан хуваалцсан юм.

Command Palette

Search for a command to run...